Сэлэнгэ аймгийн нутагт хууль бусаар ашигт малтмал олборлохоор завдсан ААН-үүдийг илрүүлжээ

x87rft__3_x974

Хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хяналт, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгааг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Тодруулбал энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд явуулсан хяналт шалгалтын үр дүнд хууль тогтоомж зөрчсөн долоон ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яамтай хамтран холбогдох байгууллагад хүргүүлэв. 

Шалгалтаар

  • ААН-үүдийн талбайд байршуулсан 24
  • ууланд нуун байршуулсан 23 буюу нийт 47 хүнд даацын техник хэрэгслийг илрүүлжээ. 

Иймд хууль бус олборлолтын талаарх мэдээллийг харьяалах цагдаагийн байгууллага болон 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг уриалж байна. 

About Author