Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна

FACNhyk45

Эх сурвалж: 24tsag.mn

МАН-ын Бага хурлын гишүүн Шилэн хэмээх Б.Цогтгэрэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлдээ дурдсан “Цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл 5 тэрбум төгрөгийг тухайн үеийн Хууль зүйн сайд Б.Энхбаяр одоогийн ХХААХҮ-ийн дэд сайд Д.Нямжавын компани руу шилжүүлсэн” хэмээх мэдэгдлийн талаар өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.

            Тэрбээр, мэдээлэл хийсэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд хандан “Таны “Шүгэл үлээж” гаргасан Цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл мөнгө болох 5,000,000,000₮ ийг Эм Жи Эл корпораци гэх ХХААХҮ дэд сайдын эзэмшил компанируу шилжүүлсэн гэх мэдээллийг шалгаж үзлээ.

1. Уг гүйлгээний мэдээлэл нь ХЗДХЯ-ны Шилэн дансанд байсан боловч устгагдсан байна.

2. 5 тэрбум биш 7 тэрбум байна.

3. 2023 оны 12 сарын 22 өдөр Төрийн сангаас ХЗДХЯ ны дансанд шилжсэн. 2023 оны 12 сарын 18 өдрийн ХЗДХ сайд Б.Энхбаярын А/418 тоот тушаалын дагуу 2 хоногийн дараа буюу 2023 оны 12 сарын 24 өдөр “Эм Жи Эл Корпораци” ХХК-ийн дансруу шилжсэн ба уг мөнгөн эх үүсвэр дансруу орж ирэхээс 4 хоногийн өмнө сайдын тушаал гарсан нь урьдчлан бэлдсэн байгааг харж болно.

4. Энэ төрлийн ижил гүйлгээ буюу 2,000,000,000₮ ийг мөн “Эм Жи Эл Корпораци” ХХК-руу 2024 оны 04 сарын 25 өдөр шилжсэн байх бөгөөд уг гүйлгээг ХЗДХ сайдын А/82 тоот тушаалыг үндэслэн шилжүүлсэн байна.

5. Уг гүйлгээний талаар мэдээллийг оролцогч талууд болох Сангийн яам, Соёлын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг байгууллагуудаас тодруулхыг хүсье” хэмээжээ.

About Author