А.Намсаманд: Б.Ганхуяг ойрын хугацаанд суллагдана
Эх сурвалж: Zuv.mn
Нүүрсний гэх хэргээр хоригдоод байгаа Б.Ганхуяг маргааш суллагдах талаар бид өмнө нь мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсамандаас тодрууллаа.
Шүүхээс оноосон хорих ялаа биеэр эдлээд мэдээж манай хуулинд заасан үндэслэл журмын дагуу ажлын байраар хангагдаж ажил хөдөлмөрт хамрагдсаны дагуу шагналын хоног гэж олгогддог. Дээрх шагналын хоног нь үндсэн ялд нь орж тооцогддог. Нөгөөтэйгүүр хэрэгт шалгагдаж байх явцдаа 400 гаруй хоног урдчилан хоригдсон байдаг. Тэр хоног нь мөн ялд нь орж тооцогддог.
Эдгээр хоногууд нь биеэр эдлэгдэх хоногтоо Б.Ганхуяг нь ойрын хоногт суллагдахаар байгаа” гэлээ.
https://www.facebook.com/share/r/1Airtd1cwb