Э.Батшугар: Сүлжээнд холбогдоогүй 104, 2G сүлжээтэй 147 багийг 4G сүлжээнд холбоно
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх шийдвэр тэмдэглэлээр гарч, үүрэг даалгавар авчээ.
Монгол Улс 1650 багтай. Үүний 104 нь одоогоор ямар нэг сүлжээнд холбогдоогүй байгаа аж. Тиймээс эхний ээлжинд сүлжээнд холбогдоогүй 104 багийг 2027, 2028 ондоо багтааж мүлжээнд холбох юм байна.
Үүнээс гадна 2G буюу интернэт биш, зөвхөн утсаар ярих боломжтой сүлжээтэй 147 багийг 4G сүлжээнд холбох юм байна.
Төлөвлөгөөг хэрэгжүүлнээр Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ бий болно гэж ЦХИХХ-ны сайд Э.Батшугар онцоллоо.