Согтуугаар хашлага давж, автомашин мөргөсөн жолоочийг 400 мянгаар торгож, жолоодох эрхийг нэг жилээр хаслаа
Баянзүрх дүүргийн Сансарын KFC-ийн баруун талын зогсоолд согтуу жолооч хашлага мөргөж буй дүрс бичлэг энэ сарын эхээр олон нийтийн сүлжээнд цацагдсан билээ.
ВИДЕО:https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1552605472510791%2F&show_text=false&width=267&t=0
Тодруулбал, энэ сарын 09-ний өдөр “Согтуу жолооч хүн алах нь ээ, Цагдаагийн ерөнхий газар арга хэмжээ тооц” гэсэн гарчигтай бичлэг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Дээрх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, 60 настай, эрэгтэй “Э” нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул анхан шатны тойргийн шүүхээс холбогдогч “Э”-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу 400 нэгжээр торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна.