Н.Номтойбаяр: Засгийн газрын бүтцийг цөөлөх шаардлагатай

download (4)

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Засгийн газрын багийг харж байж орох эсэхээ шийднэ. Н.Учрал эрх чөлөөтэй, өөрийн Засгаа бүрдүүлэх ёстой.

Засгийн газрын бүтцийг цөөлөх шаардлагатай. Г.Зандашатар дарга бага хурал дээрээ “Надад Засгийн газраа бүрдүлэх боломж байгаагүй. Энэ бол өнөөдрийн унаж байгаагийн нэг шалтгаан мөн” гэж үнэнээ хэлсэн байна лээ.

МАН-ын хагарал тэмцэл улс орны зовлон болоод байна. Тиймээс аль аль талдаа буултаа хийгээд Н.Учрал даргыгаа дэмжээд ажиллаад явах нь чухал гэдэг байр суурийг Д.Амарбаясгалантай ярилцлаа” гэв.

https://www.facebook.com/share/v/1Db2CDbK7k

About Author