Хүүхэд холбогдсон хэргийг мэдээлэхдээ ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцжээ

Хүүхэд холбогдсон хэргийг мэдээлэхдээ ямар зарчим баримтлах ёстойг хэлэлцжээ

Насанд хүрээгүй хүний эрх, нууцлалыг хамгаалах, мэдээлэх асуудлыг хөндсөн “Хүүхдийн хувь заяанд нөлөөлөхгүйгээр мэдээлэх урлаг: Шүүх ба сэтгүүлчид” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өчигдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

Тус хэлэлцүүлгээр шүүхийн процесс болон насанд хүрээгүй хүний холбогдсон хэргийг олон нийтэд мэдээлэхдээ сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн ямар зарчим, ёс зүй баримтлах ёстой талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ялангуяа хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, нууцлалыг хадгалах, шүүхийн мэдээллийг зөв хүргэх, дагнасан шүүх гэж юу болох, энэ нь сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхэд хэрхэн нөлөөлдөг, түүнчлэн шүүхийн мэдээллийг олон нийтэд түгээхдээ сэтгүүлч ёс зүйн ямар алдаа гаргах эрсдэлтэй байдаг талаар хуульчид болон олон улсын шинжээчид бодит жишээ, датанд тулгуурлан хэлэлцэж, зөвлөмж өгсөн юм.

About Author