Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэж эхэлнэ
Улсын их хурлын хуралдааны товоор өнөөдөр таван байнгын хороо хуралдана.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.
Тодруулбал гуравдугаар сарын 09-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачлөн УИХ-д өргөн барьсан.
Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ.