У.Хүрэлсүх vs Г.Баярсайханы кэйс 14 жилийн дараа давтагдав

b80f97eee3b2ec57a5380c3b01c2d88a

Эх сурвалж: Zuv.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны гадаа НЗД-ын орлогч Т.Даваадалайн биед халдлаа. Энэ явдал 14 жилийн өмнө болсон нэгэн хэргийг сануулав.  

2012 оны наймдугаар сард УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Чуулганы танхимын гадаа УИХ-ын гишүүүн Г.Баярсайханы биед халдаж шуугиан тарьсан билээ. Тухайн үед Чуулганы танхимд Г.Баярсайхан нь У.Хүрэлсүх рүү салаавч гаргаж, илт өдөөн хатгасан үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдож байсан. Гэсэн ч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв.

У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёрын гаргасан үйлдэл нь парламентын түүхэнд анхдагч болж, У.Хүрэлсүхийн гаргасан эр хүн шиг хариуцлагаа хүлээх шийдвэр цаашид гарах иймэрхүү ёс зүйгүй үйлдэлд авах арга хэмжээний жишиг тогтоож өгсөн.

Тэгвэл У.Хүрэлсүхээс ч увайгүй /Т.Даваадалай Д.Энхтүвшин гишүүнд салаавч үзүүлэх гэх мэт ёс зүгүй, өдөөн хатгасан үйлдэл гаргаагүй/ үйлдэл гаргасан Д.Энхтүвшин хэрхэх нь олон нийтийн анхаарлын төвд орж ирж байна. 

Шалтгааны тухайд, Хотын дарга Х.Нямбаатар асуултад хариулчихаад ариун цэврийн өрөө орсон хойгуур гишүүд тодруулж асуусан бөгөөд энэ асуултад Т.Даваадалай  өндөр дуугаар хариулснаар тэд зөрчилджээ.

About Author