“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ
“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд нэр дэвшихэд нь Увс аймгийн Хяргас сумыг хариуцсан сонгуулийнх менежерээр ажиллаж байгаад Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүн болж, Эрчим хүчний сайдаар томилогдсны дараа “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар томилогдсон байна.

Хамгийн ноцтой нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар Л.Мөнхнаран албан тушаалаа урвуулан ашиглаж, Өндөр хүчдэлийн шугамыг газардуулан 60 км зайд байрлах Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт дэх Зэсийн уурхай руу тус компанийн зардлаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилчдын чиг үүрэгт хамаарахгүй ажлыг албадан хийлгэж, цахилгаан татсан нь олны анхааралд өртөж, өдгөө АТГ-т шалгуулж байгаа ажээ.

Түүгээр зогсохгүй хувийн компанийн ажилыг төрийн байгууллагын ажилчдаар гүйцэтгүүлэх явцдаа төрийн өмчийн хөрөнгө болох, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн эзэмшлийн ЛАНД76 автомашиныг Л.Мөнхнаран онхолдуулан унагаж, төрд их хэмжээний хохирол учруулж, үүнийгээ нуун далдлах зорилгоор, хуваарьт ажлын үүрэг гүйцэтгэж яваад осолдсон, ажилчдын буруутай үйлдэл мэтээр холбогдох газарт хэлэхийг ажилчиддаа үүрэгдсэн байдаг.
Тэгвэл түүний энэ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй үйлдлийг АТГ шалгаж байгаа бол дээр нь нэмээд хамгийн ноцтой нь “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирлаар Л.Мөнхнаранг төрийн өмч хөрөнгийг хувийн зорилгод ашиглан эвдлэн сүйтгэсэн асуудлыг нь АТГ-т шалгуулахаар МАН-ын Бага хурлын гишүүн, Увс аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр ханджээ.

Эрчим хүний салбарт ажиллах шалгуур шаардлагыг хангаагүй, мэдлэг чадвар нь хүрэхгүй атлаа Б.Чойжилсүрэн сайдаар “крандуулж” албан тушаалд томилогдсон, тэгсэн атлаа хувийн ашиг сонирхол, шуналаа дийлэхгүй албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн компани руу тог төсвин мөнгөөр тог татан үйлчилж, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, тэгээд зогсохгүй төрийн өмчийн унаа машиныг хувьдаа ашиглаж яваад онхолдуулж эвдэлж, төрийг хохироосон “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаранг ажлаас нь даруй чөлөөлж, төрийг хохиролгүй болгуулж, хувийн компани руу 60 км тог цахилгаан татаж өгсөн авлигын шинжтэй гэмт хэрэгт нь ял үүрүүлж бусдад сануулга болгох хэрэгтэй.
Эх сурвалж: Amlalt.mn