УИХ-ын гишүүн А.Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдов

104e1d2069f24388acf83d442d063bd0

Үндэсний Эвслийг бүрдүүлэгч Монголын Ногоон Нам (МНН) “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөртэйгөөр 2024 оны сонгуульд оролцсон. Үндэсний Эвсэл нь 2024 оны нэгдүгээр сард тус нам нь Монгол Ардчилсан Үндэсний Нам (МАҮН)-ын нэгдэл болж Н.Номтойбаярыг тэргүүнээр томилсон юм.

Тэгвэл өнгөрсөн сарын 31-нд МНН-ын ээлжит бус их хурал зохион байгуулагдаж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталлаа.

Мөн тус их хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонгов.

МНН нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор 1990 онд байгуулагдсан юм.

Энэ талаар гишүүний өөрийнх нь цахим хуудсанд “2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авсан Үндэсний Эвсэл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх туйлширсан талцал, тэмцлийг зогсоож, төрийн эрх мэдэл нэг намд хэт төвлөрөхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, бодлогын реформ хийхээр эрмэлзэж ирсэн. Эвслийг бүрдүүлэгч намуудын энэхүү байр суурь хэвээр бөгөөд МНН-ын даргаар А.Ундраа сонгогдсоноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан баян чинээлэг амьдрах бодлого боловсруулахыг эрхэм болгосон байр суурийг бататгав” гэлээ.

About Author