Нийт нутгаар хуурайшилтын түвшин нэмэгджээ

5eabad12a1494-6ziepaqzpxhk8q1zbqudulbxqj3xua3ba6l0edxilog-6znutu4fkchyn849cq9yep1viaq5txzt19oaz2f856o

Өнөөдрийн байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын түвшин нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дорноговийн хойд, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Сэлэнгийн өмнө, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар, Дорнодын баруун, Архангайн зүүн хэсэг, Төв, Хэнтийн нутгийн зарим газар, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэрийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

About Author