Өсвөр насныхны сэтгэл зүйг дэмжих “Гэрэлт-VI” төслийг дөрвөн сургуульд хэрэгжүүлж байна

Өсвөр насныхны сэтгэл зүйг дэмжих “Гэрэлт-VI” төслийг дөрвөн сургуульд хэрэгжүүлж байна

Өсвөр үеийнхний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих “Гэрэлт-VI” төслийг 2025-2026 оны хичээлийн жилд Баянзүрх дүүргийн 14, 69, 120, 147 дугаар сургуульд хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын сэтгэл зүйчдийн дунд туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлгийг Боловсролын ерөнхий газраас өчигдөр зохион байгууллаа. “Гэрэлт-VI” төслийн гол зорилго нь өсвөр насныхны сэтгэл зүй, бие бялдар болон эрүүл мэндийг дэмжих юм. Тодруулбал, амиа хорлох эрсдэлтэй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, ямар нэгэн сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулахад чиглэнэ. Хэлэлцүүлэгт хэд хэдэн сургуулийн сэтгэл зүйч оролцож, бодит жишээнд үндэслэн
сурагчдад үзүүлэх сэтгэл зүйн туслалцааны ур чадвар, арга зүй, дэмжлэгийн талаар туршлага солилцов.

About Author