Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр “Бодь”-ийн 110 сая долларын хэргийн задаргаагаар төрийг барьцаалж байна

images (1)

Эх сурвалж: Zuv.mn

Засгийн газрын гишүүдийг УИХ-д танилцуулж буй энэ цаг үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаа томилогдож буй Б.Энхбаяр, “Бодь групп”-ын 110 сая долларын хэргийн талаар гарч ирж ярив.

https://www.facebook.com/share/v/1CjjvFKv1n

Тэрбээр “Д.Баясгалан захирал яагаад худлаа ярих болов. Хуулийн байгууллага гэрчүүдтэй нүүрэлдүүлэх ёстой. Нэг гэрч нь Д.Сумъяабазар дарга. Голомтын Д.Баясгалан, Амундратай хамт байсан гээд нээлттэй нийтэлсэн байгаа. 

Тухайн үед дөрвөн хүн талбайн баруун талын Голомт банкны оффист уулзсан.  Гэрчийн хувьд эрхзүйн хамгаалалтанд ороод бичлэгийг тавина гэдгээ мэдэгдсэн.

 Б.Энхбаяраас гадна “Бодь групп”-ын 110 сая доллараас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар 25 сая долларыг авсан байж болзошгүй гэх мэдээлэл бичлэгт бий. Яагаад энэ хэргийг шалгахгүй байна вэ. 

Гэтэл одоо Б.Энхбаярыг Эрдэнэс таван толгойг хариуцдаг ЗГХЭГ дээр томилж байгааг гайхаж байна. 110 сая долларын хэргийн задаргаагаар төрийг барьцаалж байна гэж харж байна.   

 Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгоод бүдэрч унасан бол одоо Н.Учрал хорт могойгоор хоолойгоо боолгож байна” гэлээ.

About Author