Дорнод аймагт гарсан хээрийн хоёр түймэрт 37 мянган га талбай өртжээ

Дорнод аймагт гарсан хээрийн хоёр түймэрт 37 мянган га талбай өртжээ

Дорнод аймгийн Халхгол, Булган сумд энэ сарын 4-нд гарсан хээрийн түймрийг өчигдөр бүрэн унтраажээ. Тухайлбал, тус аймгийн Халхгол сумын Ташгай багийн Зүүн модон овоо гэх газарт өнгөрсөн бямба гарагт гарсан хээрийн түймрийг өчигдөр 04.35 цагт цурамд оруулж, 06.00 цагт бүрэн унтраав. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47, Хилийн цэргийн 0306 дугаар анги, Матад сумын мэргэжлийн ангийн нийт 44 хүн, найман автомашинтай оролцжээ. Урьдчилсан байдлаар түймэрт 35 000 га талбай өртсөн аж.

Мөн Булган суманд дэгдсэн хээрийн түймрийг өчигдөр 17.20 цагт бүрэн унтраасан бөгөөд урьдчилсан байдлаар 1600 гар талбай өртсөн байна. Ташрамд, хаврын хуурайшилтын үе эхэлсэн тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлаа сайтар хангаж, урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас сануулав.

About Author