Х.Ганхуяг: Би өрөөгөө түгжиж алга болсон зүйл байхгүй
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хариуцсан салбартаа таван чиглэлийн хууль эрхзүйн орчныг бэлдэх чиглэлд ажиллалаа. Алтанбулаг болон цагаан нуурын чөлөөт бүсийн менежмэнтийг хувийн хэвшлээр хийлгэхээр сонгон шалгаруулалтыг зарласан байсан. Төр хувийн хэвшилтэй хамтарч явдаг байх ажлыг эхлүүлсэн байгаа.
Шинэ хоршоо болон уур амьсгалын өөрчлөлтийн хороог уялдуулах байдлаар малчид бэлчээрээ зөв зохистой ашиглах, малын тоог тохирсон хэмжээнд барьснаар нүүрстөрөгчийн зах зээл дээрээс мөнгө авах энэ ажлыг хийгээд явж байлаа.
Би өрөөгөө түгжиж алга болсон зүйл байхгүй. Орвол онгорхой л байсан. Өнөөдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өглөө. Шинэ Шадар сайд миний хийж байсан ажлуудыг гүйцээж хийгээсэй гэж хүсэж байнау гэлээ.
https://www.facebook.com/share/v/189ZFWepd1