Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна

ixidbv_668166438_1358075023016585_8333106342725506777_n_x974

Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсэг, Баян-Өлгийн зарим сумдаар хуурайшилт нэн их байгаа талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хаврын улирлын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутаг, Ховд, Говь-Алтай, Булган, Төв аймгийн зарим, Өвөрхангай, Хөвсгөлийн зүүн, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт их байна.

Дунд зэргийн хуурайшилттай: Завханы нутаг, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтын зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.  

About Author