Н.Энхбаяр: Миний хүүгийн ёс зүй, асуудалд ханддаг байр суурь нь бусдад гологдоод байхгүй
Эх сурвалж: Zuv.mn
УИХ-ын гишүүн Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар томилогдсон. Уг асуудалтай холбогдуулан түүний аав Н.Энхбаяртай хэсэг хором ярилцлаа.
Тэрбээр, “Миний хүүгийн ёс зүй, асуудалд ханддаг байр суурь нь бусдад гологдоод байхгүй. Эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн шуурхай болгох вэ, Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө хаашаа орсон яагаад хүрэхгүй байгаа юм гэх мэтээр асуудлуудыг судлахад учир нь олдоно гэж бодож байна.
Салбарт нь чадвартай мундаг хүмүүс олон байгаа учраас тэд нартайгаа хамт ажиллахад энэ ачааг давах байх гэж бодож байна” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1E67yoARPG