“Сангийн яамныхан өмнө нь батлуулсан хамаг тоогоо УИХ-ын хэдэн гишүүнээр эвдүүлээд явж болох юм уу“
Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ нар 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Сангийн яамныхан өмнө нь батлуулсан хамаг тоогоо УИХ-ын хэдэн гишүүнээр эвдүүлээд явж болох юм уу. Энэ хорлон сүйтгэх ажиллагаанд чинь оролцохгүй. Өмнө нь миний санаачилсан хуулийн төслийг намын бүлэг, байнгын хороон дээр дэмжчихсэн байтал УИХ-ын дарга нь ширээн доогуур хийгээд хаячихаж байсан” гэв.
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Freel%2F1497019088752891%2F&show_text=false&width=476&t=0