Х.Нямбаатар: Зөвшөөрлөөс чөлөөлж буй 100 гаруй үйлчилгээн дунд ТҮЦ гэж нэг ч үг байхгүй
Эх сурвалж: Zuv.mn
Туулын хурдны замын ажлыг эхлүлэх болсон талаар Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр, “Туулын хурдны замыг үргэлжлүүлэхээр болсон. Гэхдээ өнөө маргаашдаа ажлаа эхлүүлэхгүй. Олон нийтийн хэлэлцүүлэг явуулах ёстой юм байна. Мэдээллийг иргэддээ илүү их хүргэх ёстой байна.
Энэ асуудал бол 10 гаран жилийн өмнөөс яригдсан асуудал. Монгол Улсыг хөгжүүлэх баримт бичгийн асуудлуудад тусгагдсан.
Ерөнхий сайдын “Чөлөөлье” гэдэг аяны хүрээнд Нийслэл Улаанбаатар хотоос олгодог мэдэгдлийн тогтолцоотой 100 гаруй үйлчилгээнүүдийг чөлөөлсөн. Тэдгээр бизнесийн жагсаалтыг би өөрийн цахим хуудас дээрээ тавьсан. Түүн дотор ТҮЦ гэдэг нэг ч үг байхгүй. Би ганцаараа л ТҮЦ-тэй тэмцэж байна.
Би гуравдугаар сарын 15-нд скүүтер, мопедтой холбоотой захирамж гаргасан. Зөвхөн унадаг дугуй болон мопедын тэмдэглэгээтэй замаар явна, явган хүний замаар огт явж болохгүй. Захирамжийг Цагдаагийн Ерөнхий газар хэрэгжүүлэх ёстой” гэлээ.
https://www.facebook.com/share/v/1AjUTE1dfa