Л.Энх-Амгалан: “Төгсөлтийн баярыг бүр хориглосон” гэж мушгиж байгааг өлгөж аваад шоу хийх хэрэггүй

20180609_p1bsslqp62amj13me1o7o1u5gpjs1_20210524094958

Боловсролын ерөнхий газар  ЕБС, их, дээд сургуулийн төгсөлтийн баярыг “Эрдмийн баяр” болгож тэмдэглэдэг болох зөвлөмж гаргажээ.  

Салбарын сайд Б.Энх-Амгалан сошиал хуудастаа энэ талаар “Төгсөлтийн баярыг сурсан мэдсэнээ тайлагнадаг эрдмийн баяр болгох зөвлөмж гаргасан. Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс “Төгсөлтийн баярыг бүр хориглосон” гэж мушгиж байгааг өлгөж аваад шоу хийх хэрэггүй. Цаана нь маш их мөнгө, гэр бүлд маш их дарамт явж байгаа шүү. БЕГ-ын зөвлөмжийг унш” хэмээн бичсэн байна.

About Author