Баянгол дүүргийн 22-р хороонд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих ажил үргэлжилж байна

660269452_1381469453994689_3333461623775775513_n

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн 22-р хороонд барьж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын гүйцэтгэгч нартай уулзаж, санал солилцлоо. Тухайлбал, 22-р хороонд баригдаж буй Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 280 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд хүүхэд, оршин суугч нарт аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд гадна тохижилт, явган замын трасс, авто зогсоолыг хэрхэн нэмэгдүүлэх болон газар чөлөөлөлтийг хаана хийх талаар гүйцэтгэгч нартай ярилцлаа.

Мөн дүүргийн хойд бүс болох гэр хороолол тэр дундаа сургууль, цэцэрлэг орчимд хүүхдийг болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх шаардлага үүссээр байгаа юм. Иймд гэр хорооллын 9, 10, 22-р хороонд байрлах 172-р сургууль, 343-р цэцэрлэгийн удирдлагууд болон багш нартай уулзаж,

  • Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг дүүргийн Замын цагдаа болон холбогдох байгууллагуудтай хамтарч тухайн орчмын 500 метр газрын аюулгүй байдлын зураглалыг гаргах,
  • Явган хүний замын трассыг нэмэгдүүлэхийн тулд хаана газар чөлөөлөлт хийж болох талаар санал солилцлоо.

About Author