Зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгалаа

674170308_122258787050257880_3781645372383779287_n

Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг үе шаттайгаар буулгаж, нийт 6.5 га талбайг чөлөөлсөн. 

Энэ талаар БГД-ийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Баянгол дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 137 гараашийг буулгаж, 6.5 га талбайг чөлөөлж нийтийн эзэмшилд аваад байна. Чөлөөлсөн талбайг оршин суугчдын хүсэлтийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулсан. 

Цаашид тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, энэ онд багтаан бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Мөн гэр хорооллын хороодыг холбосон дөрвөн километр дугуйн болон явган хүний замын тохижилтын ажлыг хийнэ” гэв.

About Author