Ховд аймгийн Зэрэг суманд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг): 46.97, 93.05
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ховд аймгийн 17 сумын 21 иргэнээс утсаар асуумж авахад Зэрэг, Дарви, Цэцэг, Манхан, Мөст, Үенч, Мөнххайрхан, Алтай, Эрдэнэбүрэн, Булган, Жаргалант зэрэг нийт 11 сумдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн.
Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгаас утсаар асуумж тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэж мэдээлсэн байна