П.Сайнзориг: Би Туулын хурдны замыг дэмжиж байгаа, явах ёстой гэж харж байна

П.Сайнзориг Засгийн газар “Алтан оч” зэрэг 13 компанийн явцуу эрх ашгийг хангахын тулд Үндсэн хууль зөрчсөн шийдвэр гаргасан

Нийслэлийн МАН-ын хорооны хурал дууслаа. Хурлын талаар бид УИХ-ын гишүүн П.Сайнзоригоос тодрууллаа.

Тэрбээр, “Нийслэлийн намын хорооны тэргүүлэгчээр М.Говьсайхан томилогдсон. Намын хорооны даргыг солих асуудал яригдаагүй.

-Туулын хурдны зам дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэл дээр хэрэгжүүлэхээр иргэд сонгогчдод амласан нийт 16 төсөл байгаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна гээд Нийслэлийн асуудлыг орхисон. Мөнгө байхгүй учраас шийдэхгүй гээд. Нийслэлд байгаа асуудлуудыг бага дээр нь шийдээгүй учраас бүд томорсон. Энд маш олон иргэдийн эрх ашиг бүх талаараа хохирч байгаа.

Тал талаасаа зөв ойлголцоод явбал энэ асуудлаа шийдэх юмсан гэсэн байр суурьтай байгаа. Би Туулын хурдны замыг дэмжиж байгаа, явах ёстой гэж харж байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1Uaonhytfd

About Author