Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа

images (16)

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 2 дугаар багийн “Тэмээн” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн урд зүгт 65 км-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, сумын мэргэжлийн анги ажиллаж 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 19:00 цагт бүрэн унтраасан.  Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1 га хээрийн талбай өртөж шатсан

About Author