“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 911.7 тэрбум төгрөгийн худалдан авалтаа “нуужээ”
Эх сурвалж: Zuv.mn
“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь 2024 онд нийт 911.75 тэрбум төгрөгийн худалдан авалтаа цахим системд ил тод мэдээлэлгүй ноцтой зөрчил гаргажээ.
“Эрдэнэт үйлдвэр” бол хэзээнээсээ улс төрийн нөлөө их орсон, улстөрчдийн “шахааны газар” гэж хардагддаг газар. Тэр ч утгаараа санхүүгийн хяналтыг хатуу тавьж, худалдан авалтыг нээлттэй, ил тод байлгахыг иргэд олон нийт шаарддаг. “Эрдэнэт үйлдвэр” нь Төрийн өмчит үйлдвэрийн газар учир олон нийт ингэж шаардах эрхтэй бөгөөд тус компани хуулиараа “Шилэн данс” тогтмол хөтлөх үүрэгтэй. Гэтэл 911.75 тэрбум төгрөг буюу нэг их наяд шахам төгрөгийн бараа ажил үйлчилгээг нээллтэй тайлагнаагүй байна.
Ангилбал, 274.8 тэрбум төгрөгийн 116 ажил, 609.8 тэрбум төгрөгийн 699 бараа материалын худалдан авалт, 27.1 тэрбум төгрөгийн 54 үйлчилгээний гэрээ, түүний хэрэгжилтийг цахим системд ил тод, нээлттэй хөтөлж, мэдээлэлгүй “нуужээ”.