Хог тээврийн машинаар тээвэрлэсэн махыг устгалд оруулжээ

678384730_1268095612151453_5556343975020324359_n

Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хог тээврийн зориулалтын автомашинаар мах тээвэрлэсэн автомашины эзэн холбогдогчийг тогтоон арга хэмжээ авсан байна.

Тодруулбал, аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтаар тус тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн мах нь хүнсний аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын нөхцөл зөрчигдсөн, гадны бохирдолд өртсөн учраас хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж үзэн холбогдох журмын дагуу зориулалтын цэгт устгалд оруулсан байна.

About Author