П.Адарсүрэн агсны дууг хэн сайн дуулах вэ? уралдаанд Г.Ганхүрэл тэргүүлж “IPhone17 pro max” гар утасны эзэн боллоо

56fdaf98052336a69cfd6ba1ffc8b718

Эх сурвалж: Zarig.mn

Хайртай дуучныхаа дурсгалыг хүндэтгэн, “Тэмээн дээрээс наран ойрхон” тоглолтын хүрээнд “П.Адарсүрэн агсны дуулсан дууг хэн сайн дуулах вэ” уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус уралдаанд нийт 60 гаруй оролцогч авьяас, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс хамгийн их үзэлт авсан оролцогчдын мэдээллийг хүргэж байна. 

Баянхонгор аймгаас Г.Ганхүрэл “Чандмань Эрдэнэ” дуугаар 882 мянган үзэлт авч тэргүүллээ.

Улаанбаатар хотоос Х.Хишигдалай “Алтай Хангайн уулс” дуугаар 216 мянган үзэлт авч удаалсан байна.

 Дархан-Уул аймгаас Н.Даваасүрэн “Чандмань Эрдэнэ” дуугаар 196 мянган үзэлт, Дорнод аймгийн Хилийн цэргийн 0275 дугаар ангиас Б.Бат-Орших “Ээж минь” дуугаар 188 мянган үзэлт тус тус авлаа.

Уралдаанд оролцсон нийт иргэддээ талархал илэрхийлье.

About Author