Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухжээ

674912109_4335601946661910_5510794995565887017_n

2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Богдхан уулын Хүүшийн аманд “С” ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны багц хуулиудыг ноцтой зөрчин, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж байсныг илрүүлжээ.

Зөрчил гаргасан үйл ажиллагааг Хамгаалалтын захиргаа болон байгаль орчны хяналтын байцаагч нар нэн даруй таслан зогсоож, холбогдох журмын дагуу нөхөн сэргээлт хийлгэж, хариуцлага тооцох, буулгах арга хэмжээг авч ажилласан байна. 

Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль, үйл ажиллагааг зогсоох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авна.

Иргэн, аж ахуйн нэгжүүд та бүхэн хууль тогтоомж, дархан цаазат газрын дэглэмийг чанд мөрдөхийг хатуу анхааруулж байна.

About Author