УИХ-ын гишүүн Х.Жангабыл 100 оюутныг 100 сая төгрөгөөр дэмжих 100х100 тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

515954788_122203863314043450_6523430752046339110_n

УИХ-ын гишүүн Х.Жангабыл 100 оюутныг 100 сая төгрөгөөр дэмжих 100х100 тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, хувийн хөрөнгөөрөө санхүүжүүлэхээр болжээ. 

Тэрбээр сошиал хуудастаа энэ талаар “Улсын Их Хурлын гишүүн миний бие Монгол Улсын ирээдүй болсон оюутан залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох хүрээнд “100×100” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлахаар болсныг ийнхүү дуулгаж байна.

Мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаа, санаачилга, сурлагын амжилтаараа манлайлагч Баян-Өлгий аймгийн оюутан залуусыг “100×100” тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг тун удахгүй хүргэх болно” хэмээн бичжээ.

About Author