НЗД-ын орлогч Т.Даваадалайг суллажээ
Нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Т.Даваадалай суллагджээ. Түүнээс өчигдөр орой ЭЦА-аас мэдүүлэг авч, 48 цагийн хугацаатайгаар саатуулаад байсан юм.
Т.Даваадалайгийн баривчилгаа өнгөрсөн шөнө 03:00 цагийн үед болсон бөгөөд өнгөрсөн шөнө түүнээс гадна “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн, “Абонк” ХХК-ийн нягтлан бодогч Б.Болормаа нарыг мөн баривчилсан ч удалгүй сулласан гэх мэдээлэл гарсан. Тэднийг ЭХ-ийн 17.4-2.2 (Хөрөнгө завших), 18.6-1 (Мөнгө угаах) дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл тараад байгаа юм.