Улаанбаатар марафонд оролцох иргэд 5,000-90,000 төгрөгийн хураамж төлнө

default

default

Улаанбаатар марафонд оролцох иргэд 5,000-90,000 төгрөгийн хураамж төлнө

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хаагдана. Hipay аппликэйшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ. Гүйлтэд оролцох иргэд зайнаас хамаарч 5,000-90,000 төгрөгийн хураамж төлөх юм байна.

Энэ жилийн марафонд оролцогчид тавдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайгаас таван төрлөөр гараанаас хөдөлнө.

  • Бүтэн марафон – 42км 195м
  • Хагас марафон – 21км 095м
  • Спорт гүйлт – 10км
  • Эрүүл мэндийн гүйлт – 5км
  • Гэр бүлийн гүйлт – 1.5км байх юм.

Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд “Улаанбаатар марафон” гүйлт зохион байгуулах бүсийг өдрийг автомашингүй болгодог билээ. Өнгөрсөн жилийн марафонд 30 орчим мянган хүн оролцжээ.

About Author