С.Баярцогтыг АН-ын “ГЕНСЕК“-ээр жинхлэх эсэхийг 5-р сарын 6-нд шийдвэрлэнэ
Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал ирэх 5-р сарын 6-ны лхагва гарагт Төрийн ордонд хуралдахаар болжээ. Одоогоор цаг товлоогүй байгаа аж. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгогдоод буй С.Баярцогтыг жинхлэх эсэхийг шийдвэрлэх юм.

Сануулахад, дөрөвдүгээр сарын 15-нд хуралдсан тус намын Улс төрийн зөвлөлийн хурлаар С.Баярцогтыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр сонгосон байдаг.