Монгол, Орос, Хятадын уламжлалт баяраар хилийн зарим боомтыг хаах нь 

Монгол Орос Хятадын уламжлалт баяраар хилийн зарим боомтыг хаах нь 

Хилийн боомтуудын энэ оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа. МонголОрос, Монгол, Хятадын хилийн зарим боомтыг тодорхой хугацаанд түр хаахаар болжээ. Тодруулбал, ОХУ-ын хууль тогтоомжид зааснаар Хаврын баяр буюу тавдугаар сарын 1, 2, Ялалтын баяр буюу тавдугаар сарын 9, мөн 11-ний өдөр, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Бурхан багшийн их дүйчин өдөр буюу ирэх сарын 31-нд Эрээнцав, Боршоо, Арцсуурь боомтыг түр хаах гэнэ. Мөн Цагааннуур, Ханх боомтыг ирэх сарын 1, 9, 31-нд түр хаах нь. Тэс, Ульхан боомт тавдугаар сарын 1, 11, 31-нд тус бүр ажиллахгүй юм байна.

Түүнчлэн БНХАУ-ын Хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын 1-3-нд болон Бурхан багшийн их дүйчин өдөр Булган, Бургастай, Замын-Үүд, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтыг тус бүр хаах юм байна. Бусад өдөр үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх юм.

About Author