ГОВЬ ХК: Дэлхийн хамгийн том ноолуурын дэлгүүр “Galleria Store” шинэ өнгө төрхөө танилцууллаа

qg5jir_post_x974

Монголын үндэсний бахархал болсон ГОВЬ брэнд үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойн хүрээнд “Galleria Store” салбарынхаа өнгө төрхийг бүрэн шинэчилж, дэлхийн хамгийн том ноолуурын төрөлжсөн дэлгүүр болгон үүд хаалгаа дахин нээлээ.

Дэлгүүрийн дотоод засал чимэглэлдээ байгалийн дулаан өнгийг түлхүү ашиглаж, үйлчлүүлэгч бүрд амар амгалан, тав тухтай орчныг бүрдүүлсэн байна.

Та байгалийн өгөгдөл, дээд зэргийн чанар болон Монгол ноолуурын дахин давтагдашгүй өв соёлыг нэг дороос мэдэрч, хамгийн таатай орчинд худалдан авалт хийхийг хүсвэл Galleria Store салбарыг зориорой.

 Хаяг: Галлериа Улаанбаатар төв, 1-р давхар 

🌐 Вэбсайт: www.gobi.mn

зураг
зураг

About Author