Мөнгөнморьтод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч өөрийгөө боомилж нас барсан байдалтай олджээ
Багануур дүүрэгт …. дугаар цэргийн ангид алба хааж байсан цэрэг амь насаа алдсан гэх мэдээллийн талаар цагдаагийн ерөнхий газраас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
“Энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 07.50 цагт Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Харзтайн ам гэх газарт малын сууринд үүрэг гүйцэтгэж байсан байлдагч боомилж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ