НИТХ-ын дарга А.Баяр М.Халтарыг ажлаас нь чөлөөлжээ
Эх сурвалж: ZUV.MN
НИТХ-ын даргын суудлаас огцорсон А.Баяр НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга бөгөөд М.Халтарыг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ.
М.Халтарын хувьд, А.Баярыг огцруулсан НИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг зарлан хуралдуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд намынхнаасаа “Даргаасаа урваж огцруулах хурал зохион байгуулахад оролцлоо” гэсэн хэл аманд өртөөд байсан юм.
Гэвч тэрбээр ээлжит бус хурал зарлах үедээ л үүссэн нөхцөл байдал, хуулийн тайлбарыг хэвлэлд хангалттай өгсөн байдаг.
Харин А.Баярын хувьд НИТХ өөрийг нь огцруулснаас хойш хоёр дахь тушаалаа ийнхүү гаргаж байна.