Ж.Алдаржавхлан: СХД-ээс олдсон алтан бүстэй шарил Ж.Жамухынх шарил гэдэг нь тогтоогдоогүй

viber_image_2025-09-29_15-52-01-425

Өчигдрөөс эхлэн сошиал орчинд Ж.Жамухын булшийг контэйнерт хадгалж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үүнтэй холбогдуулан бид Соёл спорт, аялал жуулчлалын сайд Ж.Алдаржавхлангаас тодрууллаа.

Тэрбээр, “1981 онд Сонгино уулын энгэрээс малтлага хийгээд алтан бүс болон бусэд эд зүйлсийг олсон юм билээ. Тэр бол 13-14-р зууны үеийн 50 орчим настай, 175см өндөртэй хүний олдвор олсон.

Тус олдворыг тухайн үеийн язгууртан хүн байсан гэж үздэг. Алтан бүсийг нь Чингис хаан музейд хадгалж байгаа. Хүний араг ясыг нь МУИС-д хадгалагдаж байгаа. СХД-ээс олдсон алтан бүстэй шарил Ж.Жамухынх шарил гэдэг нь тогтоогдоогүй” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1ApPdTNnEP

About Author