А.Баяр: Төрийн тамга хуультай. Төр түших ч мөн хуультай

bayar-1 (1)

Эх сурвалж: Zuv.mn

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ажлаа өгч буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон НИТХ-ын төлөөлөгч А.Баяр тэргүүтэй хүмүүс албан тушаалын төлөө улайрч, улс төрийн зорилгоор санаатай дайралт хийж байна хэмээн мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан А.Баяр сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ.

Тэрбээр, ”Манай нийслэлийн ИТХ дотор маш олон сайн залуучууд байгаа. Бид энэ нийгмийг сайн сайхан болгохын төлөө явж байгаа. Яагаад юм болгоныг захиалгатай гэж боддог юм бэ. Яагаад юм болгон өөрийнх нь хийж хэрэгжүүлж өнөөдрийг хүрсэн шиг байх ёстой юм бэ. Захиалгатайгаар Хангарьдын гадаа хүмүүсийг жагсаасан зүйл байхгүй.

Мега төслүүдийг шалгах ажиллах хэсгийг байгуулж, маргаашаас сонсгол хийж эхэлнэ. Хулгайч нарт тамгаа өгөхгүй. Манай НИТХ-ын төлөөлөгч нар асуудалд эрүүлээр хандана. Иргэдийн хурлыг ажлуулах нөхцлийг Х.Нямбаатар олгож өгөх ёстой.

Төрийн тамга хуультай. Төр түших ч мөн хуультай” гэлээ.

https://www.facebook.com/share/v/1AQdCYb2fg

About Author