14 настай хөвгүүнтэй харилцаанд орсон эмэгтэй 20 жилийн дараа шүүхийн хаалга татжээ

шүүх

Шинэ Зеландын Шүүх нэгэн эмэгтэйг 20 жилийн өмнө 14 настай хөвгүүнтэй дотно харилцаатай байсных нь төлөө шийтгэхээр болжээ. “NZ Herald” энэ талаар мэдээллээ.

Хэрэг явдал 2004 онд эхэлжээ. Тэр үед хариуцагч эмэгтэй 21 настай, хохирогч хүү 14 настай байж. Тэдний харилцаа 2004 онд эхэлж, 2005 онд хүүхэдтэй болжээ. Улмаар 2008 он хүртэл харилцаагаа үргэлжүүүлээд түүнээс хойш тус, тусын замыг хөөсөн байна.

Энэ хэрэг хуулийн байгууллагад шалгагдах болсны учир харин хохирогчтой холлбоотой аж. Хохирогч буюу насанд хүрсэн эмэгтэйтэй дотно харилцаатай байсан одоо 36 настай эр цагдаагийн байгууллагад хандсан юм байна.

Хариуцагчид Шүүхээс нэг жил гэрийн хорионд байлгах ял ногдуулах магадлалтай юм байна.

About Author