“Миний дэлгүүр” 32-ын тойрогт 80 дахь салбараа нээлээ
Монголын жижиглэн худалдааны салбарын тэргүүлэгч “Миний дэлгүүр” ХХК өсөлтийн хурдаа нэмэгдүүлж, Сүхбаатар дүүргийн 12-р хороо, 32-ын тойрогт өөрийн 80 дахь салбарыг албан ёсоор нээлээ.
Шинээр үүд хаалгаа нээж буй тус салбар нь дискаунтер (discounter) форматын жишиг барилгаар хийгдсэнээрээ онцлог юм. Энэ нь үйлчлүүлэгчдэд илүү тав тухтай орчинд, түргэн шуурхай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байна.
ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОДИТ ХЭМНЭЛТ
“Миний сүлжээ дэлгүүр” нь чанартай бүтээгдэхүүн, боломжийн үнэ, найрсаг үйлчилгээгээрээ нийслэлийн айл өрхүүдийн итгэлийг хүлээсэн билээ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн оршин суугчид өдөр тутмын хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нэг дороос, хямд үнээр худалдан авах боломжтой болж байгаа нь тэдний цаг хугацаа болон зардлыг хэмнэх чухал ач холбогдолтой юм.

ЦААШДЫН ЗОРИЛТ БА ӨРГӨЖИЛТ
Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, “Миний дэлгүүр” сүлжээгээ цаашид ч тасралтгүй өргөжүүлж, Монгол Улсын айл өрх бүрд бодит хэмнэлтийг хүргэх зорилгоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм. Одоогоор тус компани дараагийн салбаруудаа нээх бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд тун удахгүй Гачуурт болон Налайх дүүрэгт шинэ салбаруудаа нээхээр бэлэн болсон байна.
Өрсөлдөөнт зах зээлд үнийн давуу тал болон үйлчилгээний соёлоороо тэргүүлж буй “Миний дэлгүүр” нь ийнхүү өдөр ирэх тусам хэрэглэгчдэдээ улам ойртон, өргөжин тэлсээр байна.
