Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллого явагдаж байна

0

ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг 2023 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд эхлүүлээд байна. 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар техникийн хяналтын үзлэгт нийт 11 завь хамрагдсанаас 10 нь тэнцэж, 1 завь тэнцээгүй дүнтэй байна.

Улсын бүртгэлд нийт 180 усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдрийн байдлаар шинээр бүртгүүлэх-17, шилжилт хөдөлгөөн-8, хасалт хийлгэх-0 нийт 25 хүсэлт, өргөдлийг E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч, тус тус шийдвэрлэсэн. Усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, шилжилт хөдөлгөөн хийлгэхээр талаар мэдээлэл, зөвлөгөө авахаар Далайн захиргаанд хандсан 35 ААН, иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан.

Түүнчлэн ЗТХЯ-ны Салбарын хяналтын газар, Хөвсгөл аймгийн авто тээвэр, усан замын хяналтын улсын ахлах байцаагч, Далайн захиргаа Усан замын тээврийн бүртгэл, хяналтын албаны мэргэжилтэн, улсын байцаагч нар хамтран 2023 оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 7 иргэнийг хамруулав. Илрүүлсэн зөрчлийг арилгуулахаар иргэдэд улсын /ахлах/ байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна гэж ЗТХЯ – Монгол Улсын Далайн захиргаанаас мэдээллээ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *