УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар малчин айлын хүүхдэд 1-2-р ангиа зайнаас суралцах боломж олгох хуулийн өргөн барьлаа

fd0e0853a30faa38b0b319aae9f6c5c7

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар малчин айлын хүүхэд 1-2-р ангийн хичээлээ онлайнаар суралцах боломжтой болгох хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчид өнөөдөр Төрийн ордонд энэ талаар мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Р.Сэддорж “Малчин өрхүүдэд тулгарардаг нэг асуудал байгаа нь 6, 7 настай хүүхдээ сургуульд сургахын тулд эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь заавал сумын төв дээр амьдарч, гэр бүл хоёр тусдаа амьдрах шаардлагатай болдог явдал. Энэ асуудлыг шийдэх зорилгоор хууль санаачиллаа” гэв. 

Гишүүдийг хуулийн төслөө танилцуулахаас өмнө Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль”  хөтөлбөрөө танилцуулах үедээ мөн энэ асуудлыг хөндөж байсан. Өөрөөр хэлбэл, гишүүдийн санаачилсан хуулийн төсөл Боловсролын яамны бодлоготой таарч байгаа юм.

https://www.facebook.com/share/v/18kssqaHU3

About Author