Энхтайвны өргөн чөлөө, Нарны замыг автозамаар холбоно

74cc81eee2142f69887e5bf25413cdef

Энхтайвны өргөн чөлөө, Нарны замыг авто замаар холбохоор болжээ. Холболт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Офицеруудын тойргоос урагшаа, Сүнжин гранд зочид буудлын далангийн орчмоор хийгдэх юм байна. Тодруулбал, Офицерудын ордны тойргоос далан даган Нарны замтай холбогдох ажээ.

Шинээр баригдах зам нь хоёр эгнээтэй, хоёр талаараа явган хүний замтай байх юм байна. Гүйцэтгэгчээр нь “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарсан бөгөөд аравдугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Одоогоор замын трасст өртсөн 18 нэгж талбарын газрыг чөлөөлөх ажил явагдаж байгаа юм байна.

Шинэ зам баригдсанаар Офицеруудын тойрог болон Нохойтой хөшөө орчмын замын ачааллыг бууруулна гэж тооцжээ.

About Author