Ч.Ундрам: ЕБС, цэцэрлэг, дотуур байрны 800 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгоно

52OA9OBpq3fFPbdCL9n3zL1HCwpYhvuksJej29M8

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “2021-2026 онд ЕБС, цэцэрлэг, дотуур байрны 800 нүхэн жорлонг үе шаттайгаар орчин үеийн ариун цэврийн байгууламж болгох гэж ажиллаж байна. Үүнийг үе шаттайгаар хурдан шийдэхгүй бол хөрсний бохирдол маш хүнд нөхцөл байдалтай байна. Дээрээс нь нийгмийн эрүүл мэндийн асуудал ч тэр аюулгүй байдлын хувьд маш хүнд байна.

Бид орчны бохирдлын үндэсний хороог яаралтай байгуулж энэ ажлыг яаралтай эзэнжүүлээд төсөв хөрөнгө тавиад холбогдох яамдын сайд нарыг нь оролцуулаад явахгүй бол болохгүй байна. Алсын хараа 2050-д чинь нүхэн жорлонгүй болно гээд зорилт тавьчхаад байдаг. Гэтэл хийж байгаа ажил үнэндээ алга.

Энэ асуудал дээр үнэхээр өндөр ач холбогдол өгөхгүй бол уух усгүй, хүн ард маань гэдэсний савханцар өвчнөөс эхлээд янз бүрийн өвчин туса эрсдэлтэй байна” гэлээ.

https://www.facebook.com/share/v/187DqNzpDM

About Author