Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд хариуцлага ногдуулна

images (50)

Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс 6 жил 10 сарын хугацаатай зайлсхийсэн үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч А.Х-д шүүхээс 30 хоногийн баривчлах, зан үйлд нөлөөлөх 10 цагийн албадан сургалтад хамрагдах шийтгэл ногдуулав.

Санамж: Хүүхдийн тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлөөгүй, зайлсхийсэн нь зөрчил шалган шийдвэр ажиллагаа явуулах үндэслэл болдог тул хүүхдийн тэтгэлгийг тогтоосон хугацаанд төлж хуримтлал үүсгэхгүй байхыг ШШГЕГ – Банкны төлбөр барагдуулах газраас анхааруулж байна.

About Author