Л.Гантөмөр: Улс төрийн намын тухай хуульд Намын дарга нь өөрөө ЕНБД-аа сонгодог байх өөрчлөлтийг өргөн барина

images (52)

Эх сурвалж: ZUV.MN

Ардчилсан намын ҮБХ-ны хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар намын ЕНБД болон таван дэд даргыг сонгох талаар бид өмнө нв мэдээлсэн. Энэ талаар ҮБХ-ны гишүүн, АН-ын дарга асан Лу.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрбээр “ЕНБД-ын нэрийг намын дарга оруулж ирэх ёстой. Улмаар гишүүд дэмжих, дэмжихгүйгээ нууц санал хураалтаар шийддэг дүрэмтэй.

Миний хэлж байгаа нэг зүйл гэвэл, цаашид Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, ЕНБД, ажиллах багаа намын дарга өөрөө томилдог болохгүй бол хувь хүний асуудал ярьсаар байгаад нам хуваагдаж байгаа юм шиг харагддаг, фракциуд байгуулагддаг дутагдал харагдаж байна. Ингэж байж хэдэн хүн цуглуулаад намын шийдвэр гаргалтад оролцъё гэдэг ч юм уу, ийм зовлон гарч ирээд байна. Тиймээс хуулийн өөрчлөлтийг өргөн барина” гэлээ.

About Author