А.Ариунзаяа: Амьгүй донорын гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно

ariunzaya-095013-1305018003

Эх сурвалж: ZUV.MN

УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар яг одоо Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан,анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/-ийг хэлэлцсэн. Энэ үеэр хууль боловсруулах Ажлын хэсгийн гишүүн А.Ариунзаяа УИХ-ын гишүүн Б.Уянгын “Амьгүй Донорын гэр бүлд нэг удаагийн оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сан буюу Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар нэг олгоод, Нийгмийн даатгалын сангаас бас /давхардуулж/ олгох юм уу” гэсэн асуултад хариуллаа.

Тэрбээр “Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хүн бүр угаасаа оршуулгын зардал авдаг. Энэ бол энэ хуультай огт хамаагүй. Амьгүй донорын гэр бүлд ЭМДэС-гаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно” гэсэн юм.

About Author