Б.Анар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга боллоо
Он гарсаар тамга баригчгүй явж байсан Сангийн яам Төрийн нарийн бичгийн даргатай болжээ. Ерөнхий сайд Н.Учралын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Б.Анарыг тус албан тушаалд томилсон байна.
Б.Анар нь Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь Сангийн яаманд худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, төсвийн бодлогын мэргэжилтэн, Санхүүгийн бодлогын газрын хэлтсийн даргаар ажилласан туршлагатай нэгэн аж.